fbpx
БШУЯ-ны харьяа МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ахлах сургууль

Empowering future leaders by fostering pragmatism

turgently joe fortune casino free spins The Mails Times is a school publication project with the primary aim of conveying business concepts amongst the public while discovering and expanding the capabilities of the students. It is run by AS Level Business class, with monthly issues distributed for free both in printed and online forms.

will ivermectin kill worms in dogs  

Contact

The Mails Times

Зорилго

– хүүхдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх; – багийн ажиллагааг сайжруулах; – ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох; – олон нийтийн үйл ажиллагаанд сурагчдыг идэвхтэй оролцуулж, тэдний нийгмийн идэвхийг сайжруулах; – сурагчдад антрепренер сэтгэлгээ суулгах.

Гол санаа

Энэ төслийн гол санаа нь Монгол Тэмүүлэл сургуулийн сурагчдад хичээлээс гадуурх болон хичээлтэй холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөө, сонирхолтой зүйлсийг дугаар бүр дээр хуваан оруулж, тэдэнд үнэн зөв мэдээллийг өгөхөд оршино.
Төслийн хүрээнд хүүхэд бүр өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаа дэвшүүлж байсан ба үүний ачаар алхам тутамд шинэ санаа гарч ирж, төслөө сайжруулж байв. Мөн үүний зэрэгцээ сурагчид бизнесийн хичээлээс гадна өргөн хүрээний мэдлэг олж авч байлаа. Жишээ нь, мэдээ, ярилцлагаа засаж найруулахад монгол хэл, эх бэлтгэхэд ICT гэх мэтчилэн хичээл дээр сурсан зүйлсээ үр дүнтэй ашиглаж байсан нь олзуурхууштай. Эл төсөлд ажиллахын хажуугаар хүүхэд бүр бизнесийн хичээл дээр сэдэв хувааж аван бие даан судалж, бусаддаа зааж өгч байсан ба хичээлийнхээ агуулгыг хоцрогдуулалгүйгээр төсөл дээрээ ажиллаж, олон зүйлийг зэрэг амжуулж сурсан билээ. Сурагчид цагаа зөв зохицуулах, бусдыг хүндлэх, сонсох, ачааллаа зохицуулах гэх зэрэг амьдралд хэрэгтэй чухал чанаруудыг өөрсдийн болгосноор хувь хүн талаасаа бас өөрсдийгөө хөгжүүлсэн юм. Бизнес гэдэг зөвхөн юм зарж ашиг олох бус түүнээс гадна бусдыг зөв зүйлд уриалах, тэднийг нээж, хөгжүүлэх гүүр болж болдог гэдгийг ойлгосон нь энэ төслийн чухал ач холбогдлуудын нэг юм.

contact information

write us or contact us on our social media
news@mongolaspiration.edu.mn