fbpx
БШУЯ-ны харьяа МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ахлах сургууль

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДЭГ

ivermectin api suppliers in india Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Элсэлтийн шалгалт зохион байгуулахдаа БСШУС-ын сайдын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/129 дүгээр тушаал, бусад холбогдох эрх зүйн баримт болон энэхүү дэгийг мөрдөн ажиллана.
  2. Бүртгэлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суралцагчийг элсэлтийн шалгалтад оруулна.
  3. Шалгуулагч нь элсэлтийн шалгалтад математик, англи хэлний хичээлээр шалгуулна.
  4. Элсэлтийн шалгалтын сэдэв даалгаврыг энэхүү журмын 1.3-д заасан хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон шалгуулагчийн мэдлэг, чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна
  5. Энэхүү дэгийн 1.3-д заасан хичээл тус бүрээр босго оноог сургуулийн Удирдах зөвлөлөөс баталж мөрдүүлнэ.
  6. Элсэлтийн шалгалтын босго оноог хангасан сурагчдыг эрэмбэлж, хяналтын тоонд багтсан сурагчдын нэрсийг шалгалтын ажлын хэсгээс нийтэд мэдээлнэ.
  7. Элсэлтийн шалгалтын дүнг үндэслэн сургуулийн захирлын тушаалаар элсүүлэх сурагчдын нэрсийг баталгаажуулна.
  8. Хичээл бүрийн шалгалтын сэдэв, даалгаврыг Боловсролын үнэлгээний төвийн жишгийн дагуу сургуулиас боловсруулсан блупринтээр мэргэжлийн баг боловсруулан бэлтгэнэ.
  9. Элсэлтийн шалгалт нь урьдчилан бэлтгэсэн анги танхим, сургалтын байр /цаашид шалгалтын байр гэх/-нд явагдана. Мөн шалгалт авах явцын ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран, төхөөрөмж суурилуулж болно.
  10. Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой ажил болон нууцлалыг элсэлтийн шалгалтын комиссоос томилсон ажлын хэсэг бүрэн хариуцна.

ivermectin para que se utiliza Хоёр. Шалгалтын хугацаа, зохион байгуулалт

  1. Шалгалт өгөх анги танхим, суудлын хуваарийг шалгалтын өмнөх өдөр шалгуулагчийн бүртгэлийн хуудсанд бичигдсэн утсанд мэдэгдэнэ.
  2. Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчид шалгалтад ирэхдээ зөвхөн бүртгэлийн хуудастай ирж оролцоно.
  3. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 30 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг хоцорсонд тооцож шалгалтад оруулахгүй.
  4. Шалгуулагч нь шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
  5. Шалгалтын хянагч багш нь шалгуулагчдын бүртгэлийн хуудас, анги, танхим, суудлын хуваарьт үндэслэн шалгалтын ангид оруулна.
  6. Шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа математик 80 минут, англи хэл 80 минут байна.
  7. Хариултын хуудсыг хар өнгийн үзгэн балаар тод засваргүй бөглөнө.
  8. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.
  9. Шалгалтын хянагч багш нь шалгуулагчдад шалгалтын эхлэх болон дуусах, үргэлжлэх хугацааг хэлж анхааруулах ба шалгалт дуусахаас 5 минутын өмнө үлдсэн хугацааг хэлж анхааруулна.
  10. Хянагч багш нь шалгалтын комиссоос өгсөн заавар, зөвлөмжийг бүрэн дагаж ажиллах үүрэгтэй.
  11. Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.
  12. Шалгуулагч хариултын хуудсанд хянагч багшийн заавраар зөвхөн тусгай кодыг бичнэ. Өөр ямар нэгэн тэмдэглэгээ хийхийг хатуу хориглоно.
  13. Хянагч багш шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйнд хийж битүүмжилнэ.
  14. Шалгуулагчдын шалгалтын материалыг тусгайлан бэлтгэсэн өрөөнд төвлөрүүлэн, хариултын хуудас унших машинаар засч, дүн оноог шууд гаргах, мөн тухайн өдөртөө багтаан хичээл тус бүрээр Удирдах зөвлөлөөс баталсан босго оноо давсан сурагчдыг дундаж оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтсан сурагчдын нэрсийг шалгалтын ажлын хэсгээс сургуулийн mongolaspiration.edu.mn вэб сайтад бүртгэлийн дугаараар байршуулан олон нийтэд зарлана.
  15. Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд жагсаалтад оруулахдаа VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ, VIII ангийн улсын шалгалтын дундаж үнэлгээ, VIII ангийн англи хэл, математикийн хичээлийн үнэлгээ зэргийг дэс дараалан харьцуулж, тооцно. Дээрх дөрвөн үнэлгээний дундаж оноо нь тэнцсэн сурагчдаас 2-р шатны шалгалтыг уламжлалт аргаар авч, уг шалгалтын оноогоор эрэмбэлэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
  16. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/292, А/525 дугаар хамтарсан тушаалын дагуу халдвар хамгааллын дэглэмийг оролцогч талууд хатуу дагаж мөрдөнө.

Schweinfurt casino sites free spins Гурав. Элсэлтийн шалгалтын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

  1. Шалгалтын явц, дүнтэй холбоотой санал хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 09:00-15:00 цагт багтаан бичгээр хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
  2. Шалгалтын материалыг нягталж үзэх хүсэлтэй шалгуулагч нь зөвхөн өөрийнхөө хариултын хуудас, шалгалтын сэдвийн түлхүүрийг үзэх боломжтой.
  3. Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг мөн хүлээн авахгүй болно.

https://fanboysonline.com/43463-ivermectin-merck-&-co-3187/ Дөрөв. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

  1. Элсэлтийн шалгалтын журам болон дэг, холбогдох хууль дүрмийг зөрчсөн, мөн ажлын хариуцлага алдсан нь нотлогдсон этгээд хуулийн хариуцлага хүлээнэ.
  2. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 2.4-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
  3. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүйд тооцно.
  4. Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулсан эсвэл элсэлтийн шалгалтын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдвэл хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Leave a comment

http://hardinjashn.in/17095-gabapentin-dosage-for-shingles-33590/ Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн