fbpx
БШУЯ-ны харьяа МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ахлах сургууль

10 жилийн ойг угтсан амжилтын буухиа үргэлжилсээр

12б ангийн сурагч Намсхайжавын Дорждэрэм

Монгол тэмүүлэл сургуулийн 2021 оны төгсөлтийн 12а, 12б ангийн сурагчдын гадаадын их дээд сургуулийн элсэлтийн мэдээг та бүхэнд цувралаар хүргэж байна.
Өнөөдөр тус сургуулийн 12б ангийн сурагч Н.Дорждэрэмийн гадаадын их сургуулиас хүлээн авсан урилга, тэтгэлэгийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.
Сурагч Н.Дорждэрэм нь Өгөгдлийн шинжлэх ухаан, Компьютер инженерчлэлийн чиглэлээр АНУ, Их Британи, БНХАУ-ын гурван их сургуулиас элсэх урилга сургалтын төлбөрийн 1-50 хувийн тэтгэлэгийн хамт хүлээн аваад байгаа юм. Тэрээр суралцах хугацаандаа IGCSE хөтөлбөрт Математик, Англи хэл, Хими, Биологи, Мэдээлэл зүй, Хятад хэл, Хөгжим хичээлүүдийг, AS/A түвшний хөтөлбөрт Математик,Физик, Мэдээллийн технологи хичээлүүдийг тус тус сонгон суралцсан байна. Н.Дорждэрэмдээ баяр хүргээд өөрийн сонирхсон мэргэжлээрээ дэлхийн шилдэг их сургуульд амжилттай суралцаж, эх орондоо онцгой хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтэн болохыг хүсэн ерөөе. Та бүхэн 5р сарын 15-ыг дуустал манай сургуулийн 12р ангийн сурагчдын гадаадын их дээд сургуульд элссэн талаарх мэдээллийг өдөр бүр хүлээн авах болно.

Leave a comment

gay hookup heber city ut Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

https://dealsditto.com/14-cat/dating_32.html

gay dating service in bladensburg