fbpx
БШУЯ-ны харьяа МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ахлах сургууль

Class of 2020

Монгол тэмүүлэл сургууль удахгүй 10 дахь хичээлийн жилийн элсэлтээ авах гэж буй үед бид 2020 оны төгсөгчдийнхөө амжилтын мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна. 2016 онд элсэн орсон 35 сурагч маань энэ хичээлийн жилийн амаргүй нөхцөл байдалд хичээлээ цахимаар үргэлжлүүлэн хийж, хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөсний үр дүнд Монгол тэмүүлэл сургуулийг амжилттай төгсч хүссэн сонгосон мэргэжлээрээ гадаадын болон дотоодын их дээд сургуульд элсэн орлоо. (Гадаадын зарим их сургуулиудын элсэлтийн шийдвэр бүрэн гарч дуусаагүй байгаа тул мэдээнд өөрчлөлт орох боломжтой). Бидний бахархал болсон төгсөгчдөдөө өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр сонгосон сайхан мэргэжлүүдээ амжилттай эзэмшихийг хүсэн ерөөе. Энэ жил шинээр элсэн орох сурагч дүү нар чинь амжилтыг чинь улам батжуулан тэлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол тэмүүлэл сургуулийн 2020 оны төгсөгчдөөс Дэлхийн шилдэг их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэйгээр амжилттай элсэн суралцаж буй шилдэг төгсөгчдөдөө баяр хүргэж байна.

Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч Галбадрах овогтой Уянга

Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч Галбадрах овогтой Уянга нь 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн БНТУ-ын ХАЖЕТЕП-ийн их сургуульд СЭТГЭЛ ЗҮЙЧ мэргэжлээр Туркийн засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болсон билээ. Тус их сургууль нь Турк улсдаа 1рт эрэмбэлэгддэг төдийгүй, Анагаах ухаан, Байгалийн шинжлэх ухааны сургалтаараа дэлхийд эхний 300д эрэмбэлэгддэг сургууль юм.
Туркийн засгийн газрын бүрэн тэтгэлэгээр (Сургалтын төлбөр, байрны төлбөр, стипенд, замын зардал) эх орондоо нэн хэрэгцээтэй, өөрийн сонирхон сонгосон мэргэжлээ эзэмших болсон Г. Уянгадаа сургууль, багш нар хамт олны зүгээс халуун баяр хүргэж, амжилт эрүүл энхийг хүсэн, сонгосон мэргэжлээ амжилттай эзэмшиж, эх орондоо эргэн ирэхийн ерөөл өргөе.

Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч Мөнхдалай овогтой Одончимэг

Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч Мөнхдалай овогтой Одончимэг 2021 оны хичээлийн жилээс эхлэн Imperial College London их сургуулийн Ecology and Environmental Biology ( Экологи, хүрээлэн буй орчны биологи) ангид МУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцахаар боллоо. Империал Коллеж Лондон их сургууль нь 1907 онд үүсгэн байгуулагдсан Нобелийн 14 шагналт Их британи, Умард Ирландын Вант улсын Эзэн хааны коллеж, дэлхийд топ 10-ын 8 дугаарт жагсдаг , улсдаа 5т ордог, шинжлэх ухаан, анагаах ухаан, инженер болон бизнесийн салбарын судалгаа шинжилгээнд түлхүү суурилсан судалгааны их сургууль юм.
Сэтгэл зүтгэл гаргаж ажилласан сургуулийнхаа нийт багш , хамт олонд талархал дэвшүүлж, М.Одончимэгтээ сонгосон мэргэжлээ амжилттай эзэмшиж, эх орондоо эргэн ирэхийн ерөөл өргөе.

gabapentin recreational Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид зөвхөн ерөнхий эрдмийн шинжлэх ухааны чиглэлийн хичээлүүдийг олон улсын хөтөлбөрөөр сонгон гүнзгийрүүлэн үзээд зогсохгүй гадаад хэл, нийгэм хүмүүнлэгийн ухаан, урлаг гоо зүйн хичээлүүдийг ч сонгон судлах боломжтой байдаг. Магадгүй заримдаа эцэг эхчүүд Хөгжим, Зураг, Биеийн тамир, Түүх, Газарзүй зэрэг хичээлүүдийг сонгон судалснаар ирээдүйд эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэлгээтэй мэргэжил эзэмшиж чадахгүй болох вий гэж эмээх нь бий. Гэхдээ тогтвортой хөгжил, бүтээлч сэтгэлгээ, эрүүл зохистой аж төрөх ёсон ноёрхож буй ирээдүйд дээрх хичээлүүд харин ч сайн их дээд сургуульд элсэхэд бэлтгэх тун зохимжтой сонголт болж мэдэх юм.

Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч Ууганбаяр  овогтой Уянга

Байгалийн ухаан, урлахуйн ухааны ухааны чиглэлээр өөрийн ур чадварыг сорин суралцаж Математикийн хичээлийг олон улсын хөтөлбөрөөр онцгой амжилттай судалсан, Англи хэлний түвшин тогтоох IELTS шалгалтыг амжилттай өгсний үр дүнд Италийн Болонийн их сургуульд Аялал жуулчлалын эдийн засаг (Economics of Tourism) мэргэжлээр тус сургуулийн 100%-ийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах болсон 2020 оны шилдэг төгсөгч Ууганбаярын Уянгадаа эрдмийн алтан харгуй нь саадгүй байж, сурахаар очсон газартаа эрүүл энх, саруул түвшин суусаар сонгосон мэргэжлээ амжилттай эзэмшиж, эх орондоо эргэн ирэхийн ерөөл өргөе.
Дэлхийн ууган их сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах болсонд нь 2020 оны төгсөгч Ууганбаярын Уянгадаа сургууль хамт олон нь халуун баяр хүргэж байгааг хүлээн авна уу.

Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч
Алтан-Эрдэнэ овогтой Мишээл

Ирээдүйг гоо сайхнаар цогцлоон бүтээх их хүслийг тээн уран бүтээлчийн мэргэжил сонгож буй сурагч бүрээрээ сургууль нь бахархдаг шүү. Энэ жил урлаг гоо зүй, урлан бүтээхүйн чиглэлээр манай сургуулийн гурван сурагч дэлхийн нэр хүндтэй их сургуульд тэтгэлэгтэйгээр элсэж байгаагийн нэгэн болох Математик, Физик, Мэдээллийн Технологи, Уран зургийн хичээлүүдийг олон улсын хөтөлбөрөөр амжилттай судалсны үр дүнд Их Британийн Манчестерийн их сургуулийн Уран барилгын сургуульд Архитекторын (Architecture) мэргэжлээр 100% тэтгэлэгтэйгээр суралцах болсон 2020 оны шилдэг төгсөгч Алтан-Эрдэнийн Мишээлдээ эрдмийн алтан харгуй нь саадгүй байж, сурахаар очсон газартаа эрүүл энх, саруул түвшин суусаар сонгосон мэргэжлээ амжилттай эзэмшиж, эх орондоо эргэн ирэхийн ерөөл өргөе. (Манай шилдэг төгсөгч А. Мишээлийн амжилтын түүхтэй дараах холбоосоор танилцаж болно. https://www.facebook.com/watch/live/?v=2927027107316632&ref=watch_permalink
Ирээдүйн мэргэжлийн чиг хандлага, өөрчлөлт, эх орны болон иргэн хүний өөрийнх нь хэрэгцээ шаардлага гээд мэргэжил сонгоход харгалзан үзэх шаардлагатай хүчин зүйлс цөөнгүй. Гэвч хувь хүний өөрийн онцлог, авьяас, сонирхол хамгийн гол хүчин зүйлс нь билээ. Олон шалгалт, хөтөлбөр, оноо гээд академик бэлтгэл сайн олгодог сургуульд сурч буй хэдий ч түүндээ түүртэхгүй өөрийн чадах бүхий л зүйлсээр нийгэм хүмүүнлэгийн үйлсэд хүч нэмрээ оруулж явдаг сурагчдад маань ирээдүйн мэргэжлээ сонгох, их дээд сургуульд элсэхэд нь тэдний сайн дурын үүсгэл санаачлагын ажил, авьяас сонирхлоо хөгжүүлэх клубуудад хичээллэсэн нь бас чухал дэмжлэг болдог юм. Заримдаа чармайн авсан сайн дүнгээс илүү чин сэтгэлээ зориулсан бусдын төлөөх хөдөлмөр чамайг мөрөөдлийн их сургууль руу чинь хөтлөх нь бий. Эзэмшсэн мэргэжлээрээ нийгмийн сайн сайханд үйлчлэх, нийгэмд нааштай өөрчлөлтүүдийг бүтээн бий болгох хүсэл эрмэлзлэлийг тээж явдаг сурагч бүрээрээ Монгол тэмүүлэл сургууль бахархдаг шүү.

Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч
Амарбаяр  овогтой Билгүүн

Ингээд АНУ-ын Калифорни мужийн Берклийн их сургуульд Өгөгдлийн шинжлэх ухаан ба Эрх зүйч (Data Science and Legal studies) хос мэргэжлээр 100% тэтгэлэгтэйгээр суралцах болсон 2020 оны шилдэг төгсөгч Амарбаярын Билгүүндээ эрдмийн алтан харгуй нь саадгүй байж, сурахаар очсон газартаа эрүүл энх, саруул түвшин суусаар сонгосон мэргэжлээ амжилттай эзэмшиж, эх орондоо эргэн ирэхийн ерөөл өргөе.
(Манай шилдэг төгсөгч А.Билгүүний амжилтын түүхтэй дараах холбоосуудаар танилцаж болно.
Монгол тэмүүлэл сургуулийн 2020 оны төгсөгчдөөс Дэлхийн шилдэг их сургуульд элсэж Монгол улсын Засгийн газрын 100%-ийн тэтгэлэгээр эх орондоо онц хэрэгцээтэй мэргэжлийг эзэмших болсон шилдэг төгсөгчдөдөө баяр хүргэж байна. Мэргэжлээ сонгох, шаардлагатай бүх шалгалтуудад нь бэлтгэх, сайн шалгуулах, их дээд сургуульд элсэх хүсэлт гаргах, тэнцэх, тэнцсэн сургуулиудаасаа өөрийн сонирхсон мэргэжлийг тань хамгийн сайн эзэмшүүлж чадах сургуулийг сонгоно гэдэг амаргүй. Энэ бүх амаргүй давааг зорилготой зохион байгуулалттай хөдөлмөр, итгэл сэтгэл бөх байдлаар л давж гарна. Гэхдээ зорилго тэмүүлэлтэй сурагч бүртэй хамт хөгжил хөөртэй, аз жаргалтай дурсамжуудыг нь хамт бүтээлцэх ангийн найз нөхөд, хамт олон, сэтгэлээ дэвсэн хайрлах эцэг эх, эрдэм ухаанаа харамгүй зориулах багш нарын дэмжлэг туслалцаа, халуун итгэл хамгийн чухал.

Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч
Нямжав овогтой Итгэл

Мөрөөдлийнхөө төлөө суралцсан дөрвөн жилийн дараа өөрийн сонирхсон мэргэжлээр цаашид амжилттай суралцах, ажиллах болсон тэмүүлэлтэй сурагч бүрээрээ сургууль нь бахархдаг шүү.
Ингээд Канадын Торонтогийн их сургуульд Компьютерийн шинжлэх ухаан (Computer Science) мэргэжлээр 100% тэтгэлэгтэйгээр суралцах болсон 2020 оны шилдэг төгсөгч Нямжавын Итгэлдээ эрдмийн алтан харгуй нь саадгүй байж, сурахаар очсон газартаа эрүүл энх, саруул түвшин суусаар сонгосон мэргэжлээ амжилттай эзэмшиж, эх орондоо эргэн ирэхийн ерөөл өргөе.
(Манай шилдэг төгсөгч Н.Итгэлийн амжилтын түүхтэй дараах холбоосуудаар танилцаж болно.

does ivermectin kill mites in chickens Mariano Comense Энэ хичээлийн жилийн төгсөгчид дотроос шинжлэх ухаан, компьютер судлалын чиглэлээр сонирхон судлах сурагчид, их дээд сургуульд элсэгчдийн тоо нэмэгдсэн нэгэн онцлогтой жил болж өнгөрлөө. Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид дэлхийн олон орны үе тэнгийнхэнтэйгээ адилаар Математик, Физик, Компьютер судлалын хичээлийг сонгон гүнзгийрүүлэн үзэх боломжтой байдаг нь тэдний хүсэл сонирхлыг нь бодит тэмүүлэл, ирээдүйн мэргэжлийн сонголт болон хувирахад нөлөөлсөн нь дэмжиггүй.

Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч
Бямбадорж овогтой Идэр

 
Австралийн Мельбурны их сургуульд Өгөгдлийн шинжлэх ухаан судлаач (Data Science) мэргэжлээр 100% тэтгэлэгтэйгээр суралцах болсон 2020 оны шилдэг төгсөгч Бямбадоржийн Идэртээ эрдмийн алтан харгуй нь саадгүй байж, сурахаар очсон газартаа эрүүл энх, саруул түвшин суусаар сонгосон мэргэжлээ амжилттай эзэмшиж, эх орондоо эргэн ирэхийн ерөөл өргөе.
(Манай шилдэг төгсөгч Б.Идэрийн амжилтын түүхтэй дараах холбоосуудаар танилцаж болно.
Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр манай сургуулийн олон төгсөгчид суралцдаг. Тус улсын сургалтын төлбөр, суралцах зардлын бүрэн тэтгэлэгтэй уг хөтөлбөр нь сурагчдад маань ирээдүйн мэргэжлээ амжилттай эзэмшихэд нь үнэлж баршгүй дэмжлэг үзүүлж байдагт тун их баяртай байдаг билээ. Энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлж өмнөх жилүүдэд төгссөн ах эгч нарынхаа араас Унгар улсыг зорьж буй 2020 оны төгсөгчид болох
  • Сечени Иштваны их сургуульд Машин механизмын инженер мэргэжлээр суралцах М. Мөнхтэнгэр
  • Печийн их сургуульд Физикч мэргэжлээр суралцах Э.Тэмүүлэн
  • Дебрецений их сургуульд Физиотерапист мэргэжлээр суралцах М.Энхжаргал
нартаа эрдмийн алтан харгуй нь саадгүй байж, эрүүл энх, саруул түвшин суусаар сонгосон мэргэжлээ амжилттай эзэмшиж, эх орондоо эргэн ирэхийн ерөөл өргөе.

Draper gabapentin actavis 100 mg Ribeirão das Neves club 777 casino Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч Тэнгис овогтой Энхжаргал

http://excursiatours.com/12633-the-price-of-stromectol-94399/ Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч Мөнх-Алдар овогтой Мөнхтэнгэр

http://xtiserv.com/11-cat/casino_43.html Монгол тэмүүлэл сургуулийн төгсөгч Энхсайхан овогтой Тэмүүлэн

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн