ankara escort çankaya escort ankara escort çankaya escort ankara rus escort çankaya escort istanbul rus escort eryaman escort ankara escort kızılay escort istanbul escort ankara escort istanbul rus Escort atasehir Escort beylikduzu Escort 2021 оны 12а ангийн төгсөгч О.Чин-Ундрам – МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ
БШУЯ-ны харьяа МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ахлах сургууль

2021 оны 12а ангийн төгсөгч О.Чин-Ундрам

12а ангийн сурагч О.Чин-Ундрам

Монгол тэмүүлэл сургуулийн 2021 оны төгсөлтийн 12а, 12б ангийн сурагчдын гадаадын их дээд сургуулийн элсэлтийн мэдээг та бүхэнд цувралаар хүргэж байна.
Өнөөдөр тус сургуулийн 12а ангийн сурагч О.Чин-Ундрамын гадаадын их дээд сургуулиудаас хүлээн авсан урилга, тэтгэлэгийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.
Сурагч О.Чин-Ундрам нь өөрийн сонирхон сонгосон мэргэжлийн чиглэл болох Улс төр, Газарзүй, Эдийн засгийн чиглэлээр АНУ, Их Британи, Испани, Нидерландын нийт 7 их сургуулиас элсэх урилга болон ихэнхээс нь 40-70 хувийн тэтгэлэг хүлээн аваад байгаа юм. Тэрээр Монгол тэмүүлэл сургуульд суралцах хугацаандаа IGCSE хөтөлбөрт Математик, Англи хэл, Хятад хэл, Бизнес судлал, Газарзүй, Мэдээллийн технологи, Физик хичээлүүдийг, AS/A level хөтөлбөрт Математик, Бизнес судлал, Газарзүй, Англи хэл, Дэлхий нийтийн чиг хандлага хичээлүүдийг тус тус сонгон суралцсан байна. О.Чин-Ундрамдаа баяр хүргээд өөрийн сонирхсон мэргэжлээрээ дэлхийн шилдэг их сургуульд амжилттай суралцаж, эх орондоо онцгой хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтэн болохыг хүсэн ерөөе. Та бүхэн 5р сарын 15-ыг дуустал манай сургуулийн 12р ангийн сурагчдын гадаадын их дээд сургуульд элссэн талаарх мэдээллийг өдөр бүр хүлээн авах болно.

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн