ankara escort çankaya escort ankara escort çankaya escort ankara rus escort çankaya escort istanbul rus escort eryaman escort ankara escort kızılay escort istanbul escort ankara escort istanbul rus Escort atasehir Escort beylikduzu Escort Bridge U платформ – МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ
БШУЯ-ны харьяа МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ахлах сургууль

Bridge U платформ

ШУЯ-ны харьяа, Кембрижийн хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” ахлах сургууль нь 2021 оны 2-р сарын 15-ны өдрөөс эхлэн гадаадын их дээд сургуулийн элсэлтийн туслах үйлчилгээний Bridge U платформыг хэрэглэж эхэлснийг нийт сурагчид, төгсөгчид, эцэг эхчүүд, дэмжигчдэдээ мэдээлэхдээ таатай байна.
Тус сургуулийн нийт төгсөгчдийн 47,5% нь гадаадын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад элсэн суралцдаг бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд Монгол тэмүүлэл сургуулийг 40 сурагч төгсөхөөс одоогоор 14 сурагч хэдийн гадаадын нэр хүнд бүхий их дээд сургуулиудаас элсэлтийн урилгуудаа хүлээн авсан бөгөөд цаашид ч их сургуулиудын болон тэтгэлэгийн нэмэгдэж ирэх хариуг хүлээж байна.
Сүүлийн хоёр жил сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэн элсэлтийн тоо жилд 104 болсноор 2021-2022 оны хичээлийн жилд 52, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 104 сурагчид Олон улсын хөтөлбөрийн дипломтой төгсөх болж буйтай холбогдуулан сурагчдад үзүүлж буй ахлах сургуулийн боловсролын зөвлөх үйлчилгээг улам чанаржуулах, үр дүнг нэмэгдүүлэх шаталсан арга хэмжээ авч буйн нэг нь энэхүү шинээр хэрэглэж эхэлж буй үйлчилгээ юм.
Уг платформ нь сурагчдыг ахлах сургуульд суралцах дөрвөн жилийн туршид суралцах арга барил, хувь хүний онцлог, ажил мэргэжилийн чиг баримжааг тодорхойлох үе шаттай сэтгэл зүйн тестүүдэд хамрагдан, өөрийн хэрэгцээ сонирхлыг үндэслэн ажил мэргэжлүүдийг судлан үзэж, суралцах үйл явцаа төлөвлөгөөтэйгээр удирдах, хичээл сонголтоо ирээдүйн зорилгодоо нийцүүлэх улмаар дэлхийн олон орны нэр хүнд бүхий их дээд сургуулиудаас өөрийн сонирхол, мэргэжлийн чиг баримжааны үнэлгээ, судалж буй хичээл, шалгалтын үр дүндээ тулгуурлан тохирцыг шалган үзэж элсэлтдээ бэлтгэх бүрэн хөтөлбөрүүдээс гадна сургуулийн багш удирдлагуудад зориулсан төгсөлтөө удирдах боломжуудыг агуулж байдгаараа онцлог юм.
Суралцагч хүүхдүүдэдээ их дээд сургуульд элсэх бэлтгэлээ BridgeU платформын дэмжлэгтэйгээр амжилттай хангаж өмнөх төгсөгчдийнхөө гаргасан амжилтыг бататгах илүү их амжилтад хүрэхийг хүсэн ерөөе.
Манай сургуулийн ахлах сургуулийн боловсрлын зөвлөх үйлчилгээний талаар мэдээлэл авах бол counselor@mongolaspiration.edu.mn хаягаар хандаарай. Бид бүх төгсөгчид, шинээр элсэхийг хүсэгчидтэй нээлттэй харилцах болно.

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн