fbpx
БШУЯ-ны харьяа МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ахлах сургууль

Ажлын зар

БШУЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” сургуульд ажиллахыг урьж байна
Ажлын байрны нэр: Ахлах сургуулийн боловсролын зөвлөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Ахлах сургуулийн сурагчдад гадаад болон дотоодын их, дээд сургуульд элсэн ороход нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх
• Сурагчдын авьяас сонирхол, хичээл сонголтын болон мэргэжил сонголтын үйл явцад дэмжлэг үзүүлэх, судалгаа хийх, чиглүүлэх
• Эцэг эх, асран хамгаалагчидтай сурагчдын мэргэжил сонголтын чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх
• Ахлах сургуулийн боловсролын зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Боловсролын зөвлөх, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш зэрэг мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролын зэрэгтэй
• Мэргэжлээрээ (academic) ажилласан туршлагатай
• Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй, олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой эсвэл гадаадад суралцаж төгссөн бол давуу тал болно
• Харилцааны өндөр ур чадвартай, ёс зүйг эрхэмлэдэг, мэргэжилдээ сонирхолтой, цаашид ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллаж, өсөж хөгжих хүсэлтэй байх.
Ажилд орохыг хүсвэл:
1. Дараах холбоосоор мэдээллээ илгээх
2. info@mongolaspiration.edu.mn хаягаар доорх мэдээллүүдийг илгээх
a. Төрийн албан хаагчийн анкет
b. Боловсролыг батлах баримт бичиг
c. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Ярилцлагад уригдвал дээрх материалуудыг эхээр нь авч ирэх
4. Бүртгэх хугацаа: 2021-02-12-ныг дуустал. Сонгон шалгаруулалтын эцсийн хугацаа 2021-02-19-ний өдөр. Ажиллаж эхлэх өдөр 2021-02-23-ны өдөр.
Таныг олон улсын болон үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх
туршлагатай, хөдөлмөрч хамт олон, мэргэжлээрээ өсөж хөгжих нээлттэй боломжууд хүлээж байна.
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл info@mongolaspiration.edu.mn хаягаар хандах буюу дараах утсаар холбогдоно уу. 99734929, 99030139

Leave a comment

Motru ivermectin before and after Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

neurontin dosage neuropathy

Krefeld omeprazole and gabapentin

Santa Brígida ivermectin and scabies