fbpx
БШУЯ-ны харьяа МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ахлах сургууль

Улиран өнгөрч буй 2020 он

Улиран өнгөрч буй 2020 онд дэлхий нийтийн хэмжээнд сорилт бэрхшээл дүүрэн байж нийгмийн амьдралын бүхий л хүрээнд түүний дотор боловсролын салбарт олон зүйлс шинэчлэгдэн өөрчлөгдөх шаардлага тулгарлаа. Хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломж хумигдан, багш сурагчдын эрүүл мэндийн баталгааг хангасан сургалтын өөр хэлбэрийг сонгохоос өөр аргагүйд хүрсэн билээ.
Энэхүү нөхцөл байдалд тохируулан Монгол тэмүүлэл сургуулийн хамт олон хичээл сургалтын үйл ажиллагааг хоёр удаа цахим хэлбэрт шилжүүлэн тасралтгүй зохион байгуулж чадлаа.
 
2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОГ АЖЛУУДЫГ ДУРДВАЛ:

Цахим сургалтын хүрээнд

• Хоёр удаагийн хөл хорионы нөхцөлд FireFly болон Google edu app-д суурилан сургалтын үйл ажиллагааг цахимаар тасралтгүй явууллаа.
• Багш нарынхаа санаачлагаар Light Board цахим контент бэлтгэх студийг бий болгож хичээл бүрээр цахим контент бий болгож цахим сургалтандаа ашиглалаа.
• Цахим сургалтын үед сургалтын үйл ажиллагааны нотлох баримтуудыг бүрдүүлэн хүүхэд нэг бүрээр Кембрижийн Олон улсын шалгалтын дүнг тооцуулж гэрчилгээ авлаа.
• FIREFLY LMS /Learning Management system/ суралцахуйг удирдах системийг 2020-2021 эхний улирлаас туршин хичээл сургалт, байгууллагын хурал, эцэг эхийн хурал, сурагчдын уулзалт, төгсөлтийн баяр, шинэ жилийн баяр зэргийг цахимаар явууллаа.

Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

Сургалтын орчинг сайжруулах хүрээнд:

• Хичээлийн түр байрны засвар үйлчилгээг хийж сургалт явуулах орчныг бүрдүүллээ.
• Хичээлийн шинэ байрны барилгын ажил эхэллээ.
• Сургуулийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран Кембрижийн олон улсын шинэчлэгдсэн сурах бичгүүдээр сурагчдаа хангалаа.
• Танхимаар хичээллэх хугацаанд сурагчдын дундах нийгэм соёлын ажлууд амжилттай зохион байгуулагдаж байв.
Эдгээр бүх ажлууд амжилттай зохион байгуулагдсан нь Монгол тэмүүлэл сургуулийн нийт багш сурагчид, ажилтан ажиллагсдын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Та бүхэндээ ирж буй 2021 ондоо эрүүл энх, эрч хүчээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Leave a comment

fitly cherry slot machine Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

slots zeus riches casino slots

joker 40 slot Hushitai

mummys gold flash casino